Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар багийн "Сүүл өндөр уул" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 110 км, сумын төвөөс зүүн урд зүгт 130 км/ хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг арванхоёрдугаар сарын 15-ны өдрийн 13:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна. Дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид, Баянтүмэн сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэд ажиллаж, мөн өдрийн 21:03 цагт хээрийн гал түймрийг бүрэн унтраажээ. Урьдчилсан байдлаар 7000 га орчим талбай түймэрт өртсөн байна.