Энэ сарын 14-16-нд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна. Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Увс нуурын хотгороор ялимгүй цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр байна. Дархадын хотгор, Завхан голын эхээр -25…-30 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар -7...-12 градус, бусад нутгаар -14...-19 градус хүйтэн байна. Улаанбаатарт багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 метр. -14…-16 градус хүйтэн байна гэж Ус цаг уур орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.
