Өнөөдөр баруун, төв, говийн аймгуудын нутгаар цас орж, ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарахыг анхааруулж байна. Энэ сарын 12-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи ихэнх хугацаанд секундэд 4-9 метр, энэ сарын 12-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Дархадын хотгор болон Завхан голын эх орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө -36...-41 градус, өдөртөө -26...-31 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -18...-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -7…-12 градус, бусад нутгаар шөнөдөө -21…-26 градус, өдөртөө -13...-18 градус хүйтэн байна гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээллээ.