Төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

Төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон П.Лхагвасүрэнд холбогдох хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцэхээр боллоо

Боловсролын зээлийн сангийн П.Лхагвасүрэн нь өөрийн төрсөн хүүдээ зээл олгож, давуу байдал олгосон хэргээр анхан шатны шүүхээс 1.6 жилийн хорих ял шийтгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл П.Лхагвасүрэн нь анхан шатны шүүхийн эл шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан бөгөөд түүнийг гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр хэлэлцсэн байна. Улмаар давж заалдах шатны шүүхээс П.Лхагвасүрэнд холбогдох хэргийy анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ.  

Эргэн сануулахад, Нийслэлийн прокурорын газраас П.Лхагвсүрэнд Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлээд байсан юм.

П.Лхагвасүрэн нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөрийн төрсөн хүү Л.Т-тэй гадаад орны дээд боловсролын байгууллагад суралцагчдад зээл олгох, эргэн төлүүлэх гэрээг байгуулсан боловч Боловсрол Соёл, Шинжлэх ухааны сайдын тушаал, гэрээнд заагдаагүй сургуульд суралцуулсан, суралцаж байх хугацаанд барьцааг хүчингүй болгож давуу байдал бий болгосон хэрэгт холбогдсон байдаг. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар П.Лхагвасүрэн нь өөрөө болон төрсөн хүү, хоёр охиноо БЗС-гийн хөрөнгөөр сургасан байдаг аж. 




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө