ВИДЕО: Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй О.Мөнхжингийн үйлдлийг хуулийн дагуу шалгаагүй байна

ВИДЕО: Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй О.Мөнхжингийн үйлдлийг хуулийн дагуу шалгаагүй байна

Inflation Hedging Coin (IHC) компанийг үүсгэн байгуулагч О.Мөнхжин монголын сагсан бөмбөгийн дээд лигт хэдийн байр сууриа олж чадсан “IHC Apes” багийн эзэн бөгөөд тэрбээр олны хэл аманд орох олонтой. Тухайлбал, тэрбээр саяхан болсон сагсанбөмбөгийн нэгэн тоглолтын үеэр хэн нэгэнтэй муудалцаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан байж болзошгүй байна. 

Тодруулбал, олон нийтийн сүлжээнд саяхан цацагдсан нэгэн бичлэгт, "О.Мөнхжин нэгэн эртэй муудалцаж, түүн рүү хараалын үг хэлж, гараад ирэх" гэж буй нь гардаг. Харин тэднийг маргааны харсан үзэгчид айсан байдалтай сандлаасаа босох бол хэн нэгэн түүнийг "наад балай юмаа гарга, сагс мэдэхгүй юмыг дахиж битгий оруул, чи сагс мэддэг болоод орж ир" хэмээн шүүмжлэх нь сонсогдох аж.

ВИДЕО: 

Тэгвэл олон нийтийн газар танхайрч, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулах нь хуулиар хориотой үйлдэл бөгөөд тус этгээдэд Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуулиар шийтгэх хуулийн зохицуулалттай. Тэгвэл О.Мөнхжингийн тус үйлдэл нь одоогоор хууль сахиулах байгууллагад бүртгэгдээгүй, түүнд олон нийтийн газар гаргасан зүй бус үйлдлийг нь хуулийн дагуу шалгаагүй байгаа ажээ. 




Өнөөдөр бар өдөр

16 цагийн өмнө