НИТХ-ын ээлжит бус ll хуралдаан өнөөдөр /2024.11.29/ хуралдаж байна. Энэ удаагийн хурлаар нийслэлийн иргэдийн төлөөлөгчид дараах 16 асуудлыг хэлэлцэж байгаа юм.
- Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилт Агаарын бохирдлын чиглэлээр нийслэлийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй ажлын талаарх мэдээлэл
- Улаанбаатар хотод цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг нэмж хүлэмжийн хийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай
- Нийслэлийн орон сууцны корпораци хувьцаат компанийн талаар авах арга хэмжээний тухай
- Газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай үүнд экологийн коридор байгуулах тухай, газрыг тусгай хэрэгцээнд авах тухай асуудал
- Нийтийн эдэлбэр газрын зориулалтаар газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах тухай асуудал
- Төслийн хэрэгжилтийг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай, Гэрлэх ёслолын ордон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн эзэмшил газрын талбайн хэмжээг 10761 м.кв болгон өөрчлөх асуудал
- Нийтийн зориулалттай орон сууцыг балансаас балансд шилжүүлэх тухай танилцуулга
- Барилга байгууламж акталж, нийслэлийн өмчийн бүртгэлээс хасах тухай танилцуулга
- Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэргэд эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулах тухай асуудал
- Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал
- Нийслэлийн 2025 оны төсвийг батлах тухай асуудал
- Төвлөрсөн хогийн цэгт хог хаягдлыг дарж, булшлах нэгж тарифыг шинэчлэх тухай асуудал
- Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хувь хэмжээг шинэчлэн батлах тухай асуудал
- Нийслэлийн 2025 оны төсвийн төсөлд өгсөн аудитын дүгнэлт танилцуулах
- Нийслэлийн 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2025 оны төлөвлөгөөний төслийг танилцуулах
- ТУЗ болон удирдах зөвлөлийн гишүүдийг томилох тухай асуудлыг тус тус хэлэлцэж байна.
ВИДЕО: