Д.Энхтүвшин: Л.Төр-Од гол өрсөлдөгч Т.Дүүрэнг хориулж, өөрөө танхимын ерөнхийлөгч болж буй нь ёсзүйгүй санагдсан

Д.Энхтүвшин: Л.Төр-Од гол өрсөлдөгч Т.Дүүрэнг хориулж, өөрөө танхимын ерөнхийлөгч болж буй нь ёсзүйгүй санагдсан

УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч асан Д.Энхтүвшин танхимын шинэ ерөнхийлөгчөөр Л.Төр-Одыг сонгогдсонд тааламжгүй хандаж байгаа.

Тэрбээр,  “Л.Төр-Од авлигатай тэмцэх газрын олон нийтийн зөвлөлд байхдаа олон хүнийг авлигын хэргээр шалгуулж байсан. Гол өрсөлдөгчөө, Т.Дүүрэнг танхимын ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр хориулж, өөрөө танхимын ерөнхийлөгч болсон гэж бодож байна. АТГ Т.Дүүрэнг өчигдрийн үйл явдлаас өмнө нь эсвэл дараа нь шалгаж болох байсан. Гэтэл яг сонгуулийн өмнө Т.Дүүрэнг шалгах болсон нь надад ёсзүйгүй санагдсан. Бас энэ байгууллагын даргаар бизнес эрхлэгч ажилламаар байна. Гэтэл нэг ч бизнес хийж үзээгүй дандаа төрийн байгууллагад дэнгийн эрвээхэй шиг үсчиж явсан хүнээр удирдуулдаг болно гэдэг бол бизнесийн байгууллагынханы хувьд харамсалтай. Манай танхимын  дүрэм өөрөө бас асуудалтай. Тэгэхээр танхимын тухай хуулийг яаралтай өөрчилж, танхимын бүтцийг сайжруулах ёстой” гэж бодож байна.




Өнөөдөр луу өдөр

6 цагийн өмнө