БНСУ-ын нийслэл Сөүл хотод өчигдөр орсон хэмжээний цас сүүлийн 117 жил ороогүй их хэмжээний цас гэж тус улсын хэвлэлүүд мэдээлж буй.
Үүнтэй холбоотойгоор энэ сарын 27-нд 200 орчим нислэг цуцлагдаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Улмаар Инчеон зочид буудалд л гэхэд 30 гаруй нислэг цуцлагдаж 97 нислэг цагийн хуваарьтаа өөрчлөлт оруулж хойшлуулжээ. Мөн Сөүл-Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцны нислэгийн цаг өөрчлөгдөж, өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 29-нд "Asiana Airlines"-ийн нислэг түр саатсан байна.