Уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн үзэсгэлэн Германы алдарт "Hetjens Keramik" музейд дэлгэгдэн, түүний бүтээл тус музейн сан хөмрөгт албан ёсоор бүртгэгдлээ.
Нэн эртний болон орчин үеийн шилдэг керамик урлалыг хадгалан хамгаалдаг “Hetjens” музейн сан хөмрөгт Монголын Урчуудын эвлэлийн гишүүн, уран бүтээлч Н.Сүхбүрэнгийн бүтээл багтсан нь монгол уран бүтээлчдийн ур чадвар, авьяасыг олон улсад таниулах чухал үйл явдал боллоо. Үзэсгэлэнгийн үеэр орчин цагийн Монголын керамик урлагийн хөгжил, чиг хандлагын талаар хэлэлцүүлэг өрнөж, Монголын дүрслэх урлагийг дэлхийн тавцанд сурталчлах чухал алхам боллоо.