ХӨСҮТ-өөс томуугийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Амьсгалын замын цочмог халдварт өвчлөлтэй холбогдуулж улсын хэмжээнд 1800 орчим орыг дэлгэн ажиллаж байна гэв.
Мөн ХӨСҮТ-д одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин, уушгины хатгаатай 207 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 7 хүүхэд хатгаатай, хүчилтөрөгчийн дутагдалтай хүнд хүүхдүүд. Яаралтай тусламжийн төвөөр хоногт 40-60 хүүхэд үйлчлүүлж байгаагийн дийлэнх нь буюу 70-80 хувь нь хэвтэн эмчлүүлж байна. Дийлэнх нь халуурал, ханиалгатай, өрх дүүргээр үзээд хатгаатай, хэвтэх шаардлагатай гэсэн хүүхдүүд яаралтай тусламжийн тасгаар ирж хэвтэх зөвлөгөөг авч байна” гэлээ.