Франц хэлнээ хэвлэгдсэн "Тунгалаг тамир" романы дээжсийг номын сангуудад гардууллаа

Франц хэлнээ хэвлэгдсэн "Тунгалаг тамир" романы дээжсийг номын сангуудад гардууллаа

Монголын утга зохиолын шилдэг бүтээлийг олон улсад түгээн дэлгэрүүлэх, үндэсний соёлыг сурталчлах зорилгоор тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байгаа.

Эдгээр ажлын нэг хэсэг болж, ХХ зууны сор болсон бүтээлүүдийн нэг болох Төрийн хошой шагналт зохиолч Чадраабалын Лодойдамбын “Тунгалаг Тамир” романыг франц хэл рүү орчуулан олон нийтийн хүртээл болгожээ. Энэхүү орчуулгыг Францын монгол судлаач, докторант Тифэн Канн хийсэн бөгөөд тэрээр одоо Бямбын Ринченгийн “Үүрийн туяа” романыг мөн франц хэл рүү хөрвүүлж эхэлжээ.

Шинэхэн хэвлэгдсэн “Тунгалаг Тамир” романы дээжийг өнөөдөр “Хөрөнгө оруулалт-Хамтын ажиллагаа” сэдэвт Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн форумын үеэр хүндэт зочдод танилцуулж, номын сангуудад гардуулан өглөө.