Сүү, сүүн бүтээгдэхүүний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд 27 настай залуу тодрхойгүй шалтгааны нас барсан талаар мэдээлэл цацагдлаа. Тодруулбал, Баянгол дүүргийн нутагт байрладаг “Витафит милк” ХХК-ийн ажилчдын байранд өнгөрсөн даваа гарагийн өглөө буюу арваннэгдүгээр сарын 25-ны өдөр уг залуу нас барсан байсныг хүмүүс мэдэж, цагдаагийнханд дуудлага өгсөн аж. Дуудлагын дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй байна.