Монголын үндэсний олон нийтийн радио телевиз /2024.11.21/-ний өдөр нийт ажилтан, алба хаагчид уран бүтээлчдийн шинэ жилийн арга хэмжээг зохион байгуулах эвент холлыг сонгон шалгаруулах тендер зарлажээ.
Тодруулбал, татвар төлөгчдийн мөнгөөр цалинждаг Монголын үндэсний олон нийтийн радио телевиз өөрийн хөрөнгөөр 70 сая төгрөгийн тендер зарлаж шинэ жилээ тэмдэглэхээр болсон байна. Тендерт материал хүлээж авах хугацаа 2024.11.28-ны өдөр эхлэх бөгөөд ажлын 30 хоног үргэлжлэх юм байна.