Ёс зүйн асуудалд нэр холбогдон ҮХЦ-ийн даргаас чөлөөлөгдөж байсан Д.Одбаярыг Гонгконг хотод суух ерөнхий консулаар томилжээ

Ёс зүйн асуудалд нэр холбогдон ҮХЦ-ийн даргаас чөлөөлөгдөж байсан Д.Одбаярыг Гонгконг хотод суух ерөнхий консулаар томилжээ

Үндсэн хуулийн цэцийн дарга, гишүүнээр ажиллаж байсан Д.Одбаярыг БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Гонгконг хотод суух Ерөнхий консулаар томилсон байна. Тодруулбал, 2024 оны аравдугаар сарын 23-ны өдрийн Засгийн газрын тогтоолоор О.Хуланг эгүүлэн татаж, Д.Одбаярыг томилжээ. 

Д.Одбаяр нь Дорнод аймгийн Засаг дарга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллаж байсан туршлагатай. Тэрбээр Үндсэн хуулийн цэцийн даргаар ажиллах хугацаандаа ёс зүйн асуудалд нэр холбогдож байсан. Тухайн үед түүнд хариуцлагатай тооцох ёстой гэж олон нийтийн зүгээс шаардаж байсан тэрбээр даргын албан тушаалаасаа чөлөөлөгдөн гишүүн болж байсан юм. Одоо БНХАУ-аас түүний итгэмжлэх жуух бичгийг хүлээж авах эсэхээр шийдвэр гаргах юм.