Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнт явах зам дагуу байшин шатаж байна дуудлага өнөөдөр /2024.11.26/ 10:25 цагт ирсэн.
Тодруулбал тус дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийн бүрэлдэхүүнийг очиход 10х8 хэмжээтэй 2 давхар мансардтай байшин шатаж, гал түймэр тархсан байсан. Мөн нэмэлтээр Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүн шуурхай ажиллаж гал түймрийн тархалтыг 11:25 цагт зогсоосон бөгөөд одоо гал түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.