Ерөнxий сайд Л.Оюун-Эрдэнийн "Залуучуудын асуудал xариуцсан" зөвлөx Сексцагаанбогд буюу рэппер Б.Гантулга нь бусдын биед халдсан байж болзошгүй бичлэг өнгөрсөн есдүгээр сар /2024.09/-д олон нийтийн цахим сүлжээнд цацагдаж, улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхлээд байсан юм.
ВИДЕО:
Сексцагаанбогдын охин зодож буй бичлэг гд цаана чинь бөөн юм болж бндаа??
— АРИУНТУЯА (@Ariunq) September 5, 2024
Кэцүү ч юмдаа, хэнийхэн зөв бурууг мэдэхгүй бж ингээд л дураараа бичлэгийг нь хийж аваад цацчихдаг. За дамаа од олны танил, бусдын анхаарлын төвд бнга бдаг залуус минь үг хэл, үйл хөдлөлөө байнга анхаарч яв pic.twitter.com/jnwrKt68sF
Олон нийтийн сүлжээнд цацагдсан дүрс бичлэгт, “Б.Гантулга нь газарт суусан нэгэн эмэгтэй рүү дайрч "хачин ... гэртээ харь за юу. хүнээс илүү юм шиг битгий тэг за юу" зэргээр хараалын үг байгаа нь гардаг. Харин тус бичлэгийг хийж буй иргэн "эмэгтэй хүн зодож байна. Сексцагаанбогд байна" гэж ярьдаг.
Б.Гантулгад зодуулсан байж болзошгүй эмэгтэй нь түүний найз охин Н.Урин байсан гэдэг нь тодорхой болсон. Тэрбээр цахим сүлжээнд, “Б.Гантулга бид хоёрын хосын маргааны хамгийн хурцадмал дүр зургийг хөндлөнгийн үл таних этгээд бичиж авсан” гэж мэдэгдсэн.
Харин Б.Гантулгад холбогдох тус хэргийг цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйл /Хүний биед халдах/-ийн 1-д заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хэрэг нээн шалгаж байсан юм. Тэгвэл Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсээс иргэн Б.Гантулгад холбогдох Эрүүгийн хэргийг хаах саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн ч прокуророос тус хэргийг Зөрчлийн тухай хуулиар дахин шалгаж, тус хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасны дагуу рэппер Б.Гантулгыг 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.