Амралтын өдөр тормосгүй машинтай үүрэг гүйцэтгэж явсан "Сүхбаатар дэвшил" ОНӨТҮГ-ын жолооч амиа алдсан хэрэг гарчээ

Амралтын өдөр тормосгүй машинтай үүрэг гүйцэтгэж явсан "Сүхбаатар дэвшил" ОНӨТҮГ-ын жолооч амиа алдсан хэрэг гарчээ

2024.07.10-ны өдөр “Сүхбаатар дэвшил” ОНӨТҮГ-ын жолооч иргэн Б амралтын өдөр тормосгүй машинтай үүрэг гүйцэтгэж яваад Гүнтийн даваа урууддаг хэсэгт осолдож, улмаар амь эрсэдсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, “Иргэн Б баяр наадмын өдөр Сонгинохайрхан дүүрэгт тормосгүй усны машинтай үүрэг гүйцэтгэж яваад амиа алдсан. Энэ хэргийг Сүхбаатар дүүргийн удирдлагууд нууцалж байна. Тухайн үед Сүхбаатар дүүргийн Засаг даргын түр орлогч М.Алтангэрэл энэ хэргийг үл тоож, олон нийтэд мэдээлэхгүй, хэнд ч мэдэгдэхгүй өнгөрүүлсэн” хэмээн ярьсан юм.