О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтсыг шинэчилж, гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан

О.Алтангэрэл: 2018 онд төрсний гэрчилгээний хавтсыг шинэчилж, гологдолтой бүтээгдэхүүнийг хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан

Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний буюу 142 ширхэг төрсний гэрчилгээ хаясан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, "2018 онд буюу 6 жилийн өмнө төрсний гэрчилгээний хавтасны загварыг шинэчлэн баталсан юм билээ. Тэр үеийн үйлдвэрийн гологдолтой бүтээгдэхүүний үлдэгдлийг үйлдвэрлэгч компанийн зүгээс хаяхаар ачуулсан байж болзошгүйг шалгасан" гэж мэдэгджээ.