ШУУРХАЙ: Зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн газар дээрээ нас барснаас дөрвөн хүнийг нь хэн болохыг тогтоож чадаагүй байна

ШУУРХАЙ: Зам тээврийн ноцтой осол гарч 7 хүн газар дээрээ нас барснаас дөрвөн хүнийг нь хэн болохыг тогтоож чадаагүй байна

Өчигдөр /2024.11.23/ Дорнод аймагт зам тээврийн ноцтой осол гарч, долоон хүн нас баржээ. Тодруулбал, Ланд 200 маркийн автомашин Ford машинтай мөргөлдсөний улмаас Ford автомашин шатсан байна. Улмаар автомашинд зорчиж явсан долоон хүн нас барсан гэх мэдээлэл байна. Харин нас барсан долоон хүний гурвыг нь тогтоосон бөгөөд 4 хүнийг одоогоор хэн болохыг тогтоож чадаагүй байгаа аж. Уг ослын шалтгааныг тодруулахаар аймгийн цагдаагийн газар ажиллаж байна. Бид хэрэг явдлын талаар эргэн мэдээлэх болно.