Монгол Улсын иргэн Үндсэн хуулиар "үл хөдлөх хөрөнгө эзэмших, үүнийгээ захиран зарцуулах, өөрийн эх орондоо чөлөөтэй зорчих эрхтэй бөгөөд үүнийг баталгаатай эдэлнэ" гэж заасан. Харин төр иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь хангах үүрэгтэй.
Тодруулбал, автомашин нь иргэдийн хөдлөх хөрөнгө бөгөөд иргэн өөрийн газар нутаг дээрээ чөлөөтэй зорчиж, энэхүү эрхийг нь эдлүүлэх нь төрийн үндсэн үүрэг гэж ойлгож болно. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотын автомашины дугаар олголтыг хязгаарлаж, хөдөө орон нутгийн дугаартай тээврийн хэрэгсэл нийслэлд 48 цагаас дээш зорчвол өдөр тутамдаа 5 мянган төгрөг төлөх шийдвэрийг батлуулсан нь Үндсэн хуулийг зөрчиж байна гэж олон иргэн шүүмжилж буй.
Тэгвэл Улаанбаатар хотод авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд ногдуулах албан татварын хэмжээг нэмэгдүүлэх гэж байгаа бололтой.
Тухайлбал, 2001 хүртэл цилиндрийн багтаамжтай автомашины нэг см3 -ийг 24 төгрөгөөр тооцож 48 мянган төгрөгийн татвар ногдуулдаг байсан татварын энэ хэмжээ 96 төгрөг болон нэмэгдэж 192 мянган төгрөг болж нэмэгдэхээр яригдаж байгаа аж.
Мөн 2001-3001 см3 хүртэл моторын багтаамжтай автомшин 27 төгрөг буюу 81 мянган төгрөг төлдөг байсан бол энэхүү татварын хэмжээ 108 төгрөг болон нэмэгдэж 324 мянган төгрөг болон нэмэгдэхээр байгаа аж. Харин 3001 см3 болон түүнээс дээш мотортой автомашины нэг см3 -ийг 33 төгрөгөөр тооцож татвар ногдуулдаг байсан бол энэ мөнгө 132 төгрөг болон нэмэгдүүлэх гэж байгаа ажээ. Сонирхуулахад, энэхүү саналын магадгүй Хотын дарга Х.Нямбаатар оруулах бол НИТХ-аар эцэслэн баталж, тогтоол үйлдэх юм. Тэгвэл Улаанбаатар хотын НИТХ-ын 2024 оны сонгуульд МАН 33 суудал авч үнэмлэхүй ялаад байгаа билээ.
Авто зам ашигласны төлбөр шинэчлэгдэх гэж байгаа юм байна.
— NaNa (@mgl_nana7) November 22, 2024
Жишээ нь 5700см3 мотортой Лексүс 570 авто машин 752,400 төг татвар төлөх юм байна..
2000 см3 мотортой Приус 196,000 төг гэх мэт….
Татвар, төлбөрөө ингэж авчаад замаа л олигтой янзалж үзээрэй дээ! pic.twitter.com/nKY7gy9T3E