ШУУРХАЙ: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, санхүүгийн албаны дарга нарыг "авлигын хэрэг"-ээр яллагдагчаар татаж, хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

ШУУРХАЙ: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга, санхүүгийн албаны дарга нарыг "авлигын хэрэг"-ээр яллагдагчаар татаж, хорих саналыг шүүхэд хүргүүлжээ

Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга болон Санхүүгийн албаны дарга нар авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа талаар эх сурвалж мэдээллээ. 

Тодруулбал,  Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга И.Батзаяа болон Санхүүгийн албаны дарга Р.Цэнд-Аюуш нарыг Авлигатай тэмцэх газраас авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн албан тушаалтнуудыг "Эрүүгийн тухай" хуулийн 22.1 дэх хэсэгт зааснаар буюу авлигын гэмт хэрэг үйлдсэн гэх хэрэгт буруутган яллагдагчаар татан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж. 

Тухайлбал,  22.1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн 1-д "Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, эсхүл бусдад давуу байдал бий болгосон бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ. Хуулийг ЭНД ДАРЖ үзнэ үү. 

Тэгвэл Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга болон Санхүүгийн албаны дарга нар нь бусдад давуу байдал бий болгож, хахууль авсан байж болзошгүй байгаа аж.

Тиймээс тэдний гэр болон ажлын байранд холбогдох албаныхан саяхан нэгжлэг хийж, шаардлагатай нотлох баримтыг хураасан авсан гэх мэдээлэл байна. Харин прокурорын байгууллагаас дээрх нэр бүхий албан тушаалтнуудад таслан сэргийлэх арга хэмжээ авахаар өдгөө шүүхэд хандаад байгаа юм байна.  Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.