"Цэргийн төв эмнэлэгт амиа алдсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй" гэж мэдэгдлээ

"Цэргийн төв эмнэлэгт амиа алдсан иргэн ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй" гэж мэдэгдлээ

Цэргийн төв эмнэлэгт ДОХ-той иргэн амиа алдсан гэх мэдээлэлтэй холбогдуулж тус эмнэлгийн удирдлагууд өнөөдөр /2024.11.23/ мэдээлэл өглөө.

Цэргийн төв эмнэлгийн эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга, хурандаа Баянмөнх “Үйлчлүүлэгч манай эмнэлэг дээр ес хоног эмчлүүлсэн. Тухайн үйлчлүүлэгч манай эмнэлэгт нойр булчирхайн цочмог үрэвсэл, ужиг өвчний шок, бөөрний дутагдал, амьсгалын дутагдал, олон эрхтний дутагдал гэсэн оноштойгоор эмчилгээ үйлчилгээ авч байсан. Энэ иргэн нь ХӨСҮТ-ийн ДОХ, Бэлгийн замаар халдах өвчний тандалт судалгааны албаны хяналтанд байдаг өвчтөн байсан бөгөөд өвчтөн нь ДОХ-ын эмчилгээний эерэг үр дүнтэй байсан. Энэ нь ДОХ-ын халдвар дамжуулах боломжгүй хүн байсан гэсэн үг. Энэ өвчтөн маань ДОХ биш бусад өвчнөөр манайхаас үйлчилгээ авсан. Тухайн иргэн олон эрхтэний дутагдалтай учир бөөрний дутагдлыг болон цусан дахь хорт бодисыг шүүх, олон эрхтэнд байгаа хаванг буулгах зорилготойгоор бөөрийг үргэлжлүүлэн орлуулах гэдэг эмчилгээнд орсон. Энэ эмчилгээнд хэрэглэдэг хэрэгсэл нь нэг удаагийн нэг ширхэг дусал орохгүй битүү системтэй иж бүрдэл байдаг. Ийм учраас бусад үйлчлүүлэгчдэд тэр аппаратаар дамжин халдвар тарна гэсэн ойлголт байхгүй. Үүнээс гадна бөөр орлуулах эмчилгээ гэдэг нь гемодиализын аппарат биш. Энэ оношоороо задлан шинжилгээнд орсон. Задлан шинжилгээ хийж байгаа эмч нар эрүүл ахуй, халдвар хамгааллын дэглэм чанд сахиж ордог. Задланд орсон эмч нарт одоогоор ямар нэг эрсдэлт байдал үүсээгүй" гэсэн тайлбарыг өглөө. 

  



Сэтгэгдэл

Нийт: 0 сэтгэгдэлтэй

0/1000

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд iSee.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.