Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь 16 жилийн өмнө ДОХ-той гэж оношлогджээ

Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж байгаад нас барсан иргэн нь 16 жилийн өмнө ДОХ-той гэж оношлогджээ

ДОХ-ын халдвар авсан иргэн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан байж болзошгүй талаар өнөөдөр /2024.11.21/ ergelt.mn мэдээлийн сайт мэдээлжээ. 

Тус мэдээлэлд дурдснаар ДОХ-ын халдвартай байсан иргэн нь тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, улмаар бөөрний диализ аппаратад орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан аж. Мөн тухайн иргэнд задлан шинжилгээ хийсэн бөгөөд эдгээр нь олон иргэн, эмч нарыг эрсдэлд оруулсан байж болзошгүй байгаа гэдгийг онцолсон байна.  

Тэгвэл бид уг мэдээллийн дагуу албаны эх сурвалжаас энэ талаар тодруулахад "Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нас барсан иргэн нь ДОХ-ын халдвартай байсан нь үнэн. Тухайн иргэн 2008 онд ДОХ-той гэдэг нь оношлогдож, холбогдох эмчилгээгээ хийлгээд явдаг байсан. Харин Цэргийн төв эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд тухайн иргэнд эмчилгээ үйлчилгээг ном журмын дагуу хийсэн тул эрсдэл үүсээгүй. Гэхдээ холбогдох мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа" гэдгийг тодотголоо.