Хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих шийтгэгдсэн цагдаад холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр боллоо

Хүүхэд хүчирхийлсэн хэргээр 12 жилийн хорих шийтгэгдсэн цагдаад холбогдох хэргийг Улсын дээд шүүх хэлэлцэхээр боллоо

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын дөрвөн албан хаагч 13 настай охиныг хүчиндсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож, улмаар Э гэх цагдаад 12 жилийн хорих ял шийтгэсэн байдаг. 

Тэгвэл хүчингийн хэрэг үйлдсэн О.Элбэгсайханд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Тодруулбал, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар О.Элбэгсайханд холбогдох хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцжээ. Шүүгдэгч О.Элбэгсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн…” гэмт хэрэгт холбогдсон юм.

Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар прокурорын бичсэн эсэргүүцлийн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан:

  • шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах;
  • Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;
  • хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн;
  • эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой зэрэг үндэслэлд хамаарна гэж үзэв.

Улмаар энэхүү хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.