Өнөөдөр /2024.11.20/"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол болж байна.
Энэ үеэр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү Н.Амгаланбаяр: Н.Өнөрцэцэг 2023 оны арванхоёрдугаар сарын 4-өөс хойш эрүүдэн шүүхээр явсан. Нэг өдөр хоёр захирамж гараад нэг сарын хугацаанд хорьсон. Тэр нь Баасан гарагт таарсан. 2024 оны хоёдугаар сарын 6-нд гараад долдугаар сарын 18-нд анхан шатны шүүх хуралдаан болоход энэ хугацаанд хоригдсон 150 хоног нь 4.9 жилээс нь хасагдаагүй байна. Энэ бол эрүүдэн шүүлт. Анхан шатны шүүхээр ганц ч өмгөөлөгч оруулалгүй гурван өдөр хуралдаад Н.Өнөрцэцэгт 4.9 жилийн хорих ял оноосон. 150 хоног буюу таван сарын хугацаанд хоригдсон асуудлыг одоо яах вэ. Ийм л нийгэмд амьдарч байна.