Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний буюу 142 ширхэг төрсний гэрчилгээ хаясан асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тэгвэл тус асуудлыг шалгах ажиллагаа өдгөө үргэлжилж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хогийн цэг дээр хаясан тухайн төрсний гэрчилгээний хавтсыг 2012-2020 оны хооронд ашиглаж байжээ. Тодруулбал, Хууль зүйн сайдын тушаалаар шинэ загвар батлагдаж, улмаар 2020 оноос эхлэн дээрх хавтсыг ашиглахаа больсон байна. Бид уг хэргийн талаар эргэн мэдээлэх болно.