Удаа дараа буцаж, хойшилсоор дөрвөн жилийн нүүр үзсэн Р.Баатархүү нарын шүүх хурал дахин хойшиллоо

Удаа дараа буцаж, хойшилсоор дөрвөн жилийн нүүр үзсэн Р.Баатархүү нарын шүүх хурал дахин хойшиллоо

Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газар болон Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүст холбогдох хэргийг шүүх хурал дахин хойшиллоо. 

Тодруулбал, Ховд аймгийн Цэцэг сумын нутаг дахь Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газарт нөхөн сэргээлт хийх нэрээр хууль зөрчин ашигт малтмал олборлож, түүнийгээ хилээр гаргахын тулд албан тушаалтнуудад хээл хахууль өгсөн гэх хэрэгт холбогдсон “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүү, УЕПГ-ын Тамгын газар болон Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбат, “Хүсэл трейд” ХХК-ийн захирал Х.Бат-Эрдэнэ нарын хүмүүст холбогдсон байдаг. 

Одоогоос дөрвөн жилийн өмнөөс тус хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжиж байсан юм. Гэсэн удаа дараа буцаж, хойшилсон эл хэргийг шүүх хурал өнөөдөр /2024.11.20/ Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдоод байсан  юм. Гэсэн ч шүүх хурал дахин хойшилж, ирэх оны нэгдүгээр сарын 06-ны өдөр явуулахаар боллоо.