"Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол Төрийн ордонд болж байна.
Энэ үеэр Зэвсэгт хүчний анги нэгтгэлийн талаар хугацаат цэргийн албанд татагдаж байгаа иргэд эрүүл мэндийн шалтгаанаар тэнцэхгүй байх явдал их гарч байгааг онцоллоо. Энэ жилийн хоёрдугаар ээлжийн цэрэг татлагад хамрагдсан иргэдийн 30 орчим хувь нь эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй байна. Мөн Батлан хамгаалахын сайдын тушаалаар цэргийн албанд татагдсан алба хаагчдыг дахин эрүүл мэндийн үзлэгт хамруулахад 100 гаруй нь эрүүл мэндийн шалтгаантай байжээ. Тиймээс эл асуудалд анхаарал хандуулах ёстой гэдгийг тодотголоо.