“Эрүүдэн шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх хүний эрхийн хэрэгжилт” сэдэвт УИХ-ын хяналтын сонсгол өнөөдөр болж байна.
ШУУД:
Өнгөрсөн долоон жилийн хугацаанд буюу 2016-2023 оны хооронд эрүү шүүлт тулгасан 30 хүнд холбогдох 14 гэмт хэргийг шүүхээр шийдвэрлэсэн байна.
Тодруулбал,
- Цагдаагийн байгууллагын алба хаагч-21
- Тагнуулын байгууллагын алба хаагч -5
- Авлигатай тэмцэх газрын алба хаагч-2
- Прокурор-1
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч-1 шийтгэгджээ.
Тэд хохирогчдыг хүйтэнд нүцгэн гадаа зогсоох, айдас хүргэхүйц орчинд хүлээлгэх, тодорхойгүй байдал үүсгэх, эд эрхтнийг нь гэмтээнэ, шатаана, өөр хэргийг чинь ил гаргана, цагдан хорино, хугацааг сунгана, хорих ял эл эдлүүлнэ, гэр бүлд чинь хохирол учруулна гэх мэтээр айлган сүрдүүлдэг байна.
Мөн гэмт хэрэг үйлдсэн мэтээр номтлох баримтын эх сурвалж болгож баримтжуулах, болзол тавих, бусдыг гүтгүүлэхээр санал тавих, хэлэлцээрт орохыг санал болгох, шаардлага хангахгүй өрөөнд хорих, сэлгүүлэн хорих, усанд оруулахгүй байх, эргэлт уулзалт өгөхгүй байх, өмгөөлөгчтэй уулзуулахгүй байх, мал амьтан мэтээр харьцаж, дуурайлгаж тохуурхах, чихэнд чийртэй дуу авиа гаргах байдлаар эрүүдэн шүүсэн байна.
Харин эдгээрийн хохирогч 15 иргэний 13 нь эрэгтэй бол 2 нь эмэгтэй, нэг нь хүүхэд байжээ. Эрүү шүүлтийн улмаас нэг хүн хүнд гэмтэл авсан бол нэг хүн хүндэвтэр, 6 хүн хөнгөн, 6 хүнд гэмтэл учраагүй болохыг ХЭҮК шалгаж тогтоожээ.