Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр /2024.11.19/ өнөөдрийн байдлаар ирсэн дуудлага мэдээллийг олон нийтэд танилцуулсан байна. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хөндлөн хайлааст багийн "Бичигт боомт" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 290 км, сумын төвөөс зүүн урд зүгт 70 км-т/ хураалттай 1000 боодол өвс шатаж байна гэсэн дуудлагыг 11.18-ны өдрийн 16:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-гийн 1000 боодол хураалттай өвс шатаж байсныг ажиллан унтраажээ. Иймд иргэд та бүхнийг гашиг осол болон галын аюулд сэрэмжтэй байхыг анхааруулж тус мэдээллийг нийтэллээ.