“Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалтад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Тодруулбал, “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагын тэргүүн Х.Бат-Ялалт, ХҮН-ын гишүүн Д.Үүрцайх нар одоогоос хоёр жил гаруйн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сард телевизийн шууд нэвтрүүлгийн үеэр маргалдаж, зодолдсон хэрэг гарсан байдаг. Улмаар прокуророос Х.Бат-Ялалтад Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлээд байсан билээ.
Тэгвэл Х.Бат-Ялалтад холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг маргааш /2024.11.20/ болохоор товлогдсон байна. Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.