"Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн туслах багш нь 4 настай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх хэргийг цагдаагаас шалгаж эхэлжээ

"Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн туслах багш нь 4 настай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна" гэх хэргийг цагдаагаас шалгаж эхэлжээ

Өнөөдөр /2024.11.19/ олон нийтийн сүлжээнд "Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зоджээ" гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан юм. Энэ талаар тус цэцэрлэгийн эрхлэгч хэвлэлд өгсөн тайлбартаа, "15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна" гэсэн юм. 

Тэгвэл өчигдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгийн ахлах Б бүлгийн багшийн туслах 4 нас 9 сартай А-г удаа дараа зодож, хэрцгий хандсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Иймд тус гомдол мэдээллийг хүлээн авч Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг явуулж байгаа ажээ.