ВИДЕО: "Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодсон" байж болзошгүй бичлэг цацагдав

ВИДЕО: "Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зодсон" байж болзошгүй бичлэг цацагдав

Сүүлийн жилүүдэд цэцэрлэгийн багш хүүхдийн эрх чөлөөнд халдсан хэрэг багагүй гарсан. Тэгвэл өнөөдөр /2024.11.19/ олон нийтийн сүлжээнд "Баянгол дүүргийн 57 дугаар цэцэрлэгийн багш хүүхэд зоджээ" гэх тайлбартай дүрс бичлэг цацагдсан юм. 

Тус бичлэг цэцэрлэгийн багш бололтой "нэгэн эмэгтэй бага насны хүүхдийг чирч, газарт унагаж" байгаа нь харагдах аж. Тус хэрэг явдал нь энэ сарын 15 /2024.11.15/-ны өдөр болсон байж болзошгүй байна. Учир нь дүрс бичлэгт "2024.11.15" гэсэн он, сар өдөр тэмдэглэгдэж үлджээ. Энэхүү хэрэг явдлын талаар цагдаагийн байгууллагаас ямар нэгэн мэдээллийг өгөөгүй байна. Харин 57 дугаар цэцэрлэгийн эрхлэгч эмэгтэй хэвлэлд өгсөн тайлбартаа, "15 жил багшийн туслах хийсэн туршлагатай, 46 настай хүн авлаа гэж бодсон чинь ийм харгис үйлдэл гаргасанд харамсаж байна" гэжээ. 

ВИДЕО: