ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноолоо /ВИДЕО/

ШУУРХАЙ: Дэлгүүрт хутга гарган танхайрсан ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноолоо /ВИДЕО/

Улаанбаатар хотын "Grand Villa" хотхоны дэлгүүрээр үйлчлүүлж байсан ОХУ-ын иргэн П.Валерьевич нь өнгөрсөн долдугаар сарын 27 /2024.07.27/-ны өдөр хутга гаргаж танхайрсан байдаг. 

Улмаар тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, прокуророос түүнд Эрүүгийн хуулийн 17-2-3.2 дахь хэсэгт зааснаар буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийн шүүхэд шилжүүлээд байсан билээ 

ВИДЕО: 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж шүүгдэгч ОХУ-ын иргэн П.Валерьевичид таван жилийн хорих ял оноож, хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргасан байна.