ШУУРХАЙ:  Big Gee-ийн тоглолтод согтуу оролцоод 100 мянгаар торгуулсан Desant буюу Г.Батболд "Бусдын биед гэмтэл учруулсан" хэргээр шүүгдэж байна

ШУУРХАЙ: Big Gee-ийн тоглолтод согтуу оролцоод 100 мянгаар торгуулсан Desant буюу Г.Батболд "Бусдын биед гэмтэл учруулсан" хэргээр шүүгдэж байна

Сүүлийн үед олны танил дуучид, артистууд гэмт хэрэг зөрчилд холбогдох тохиолдол цөөнгүй гарах болсон. Хамгийн сүүлд гэхэд Реппер Roockie буюу У.Мөнхбагана "CU" дэлгүүрийн ажилтны биед халдсан байж болзошгүй бичлэг цацагдаж, энэ нь олны анхаарлыг татсан.

Гэсэн ч тухайн бичлэг нь өнгөрөгч зургаадугаар сар /2024.06/-д болсон үйл явдал бөгөөд уг зөрчлийн хэрэгт түүнд 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байдаг.

Тэгвэл Реппер Desant буюу Г.Батболд нь бусдыг биед хөнгөн гэмтэл учруулсан хэргээр өдгөө шүүгдэж байгаа аж.

Тодруулбал, Реппер Desant буюу Г.Батболд нь Эрүүгийн тухай хуулийн 11.6 дугаар зүйл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн хэргээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүгдэж байгаа аж. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, гэм буруугийн шүүх хурлыг ирэх арванхоёрдугаар сарын 06 /2024.12.06/-ны өдөр хийхээр товложээ. Өмнө энэхүү хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болсон ч шүүхээс хэргийг прокурорт буцаасан тул энэ удаа дахин хэлэлцэж байгаа нь энэ аж. 

ВИДЕО: 

Ташрамд өгүүлэхэд,  өнгөрөгч наймдугаар сарын 24 /2024.08.24/-ны өдөр болсон Big Gee буюу Т.Мөнх-Эрдэнэ дөрөв дэх бие даасан тоглолтын үеэр реппер Desant буюу Г.Батболд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тайзан дээр гарч ирж, зарим залууст муу үлгэр дуурайлал үзүүлсэн үйлдэл гаргасан. Тэгвэл реппер Desant буюу Г.Батболдын тус үйлдэлд нь "Зөрчлийн тухай" хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан байна. 




Өнөөдөр гахай өдөр

3 цагийн өмнө