ШУУРХАЙ: З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичжээ

ШУУРХАЙ: З.Энхболд нарын хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн магадлалд прокурор эсэргүүцэл бичжээ

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг өнгөрсөн есдүгээр сард Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх гаргасан билээ. 

Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн дээрх магадлалыг прокуророос эсэргүүцэж, Улсын Дээд шүүхэд гомдол гаргасан байна. 

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 262 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны есдүгээр сарын 25-ны өдрийн 1096 дугаар магадлалтай, Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт холбогдох хэрэгт прокуророос эсэргүүцэл бичээд байгаа аж.