Нэр бүхий иргэд энэ оны гуравдугаар сараас хойш цахим орчинд мөрийтэй тоглоом зохион байгуулж улмаар арилжааны банкуудын данс ашиглан иргэдээс 6 тэрбумыг татан төвлөрүүлжээ.
Цагдаагийн байгууллагаас уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулж Б нарын таван хүнд Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж өнгөрсөн долоо хоногт уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Иймд иргэдийг аливаа төрлийн мөрийтэй тоглоом тоглож, хохирохгүй байхыг сэрэмжлүүлж байна.