ШУУРХАЙ: Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломат дугаартай автомашин зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтжээ /ВИДЕО/

ШУУРХАЙ: Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломат дугаартай автомашин зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтжээ /ВИДЕО/

ОХУ-ын ЭСЯ-ны цэргийн атташе, хошууч генерал П.В.Петрунин нь өнгөрсөн наймдугаар сарын 07-ны /2024.08.07/ өдрийн 20:20 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүрэг Сансрын тойргийн орчимд ОХУ-ын Элчин сайдын яамны дугаар бүхий тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зам тээврийн осол гаргаж, улмаар олон нийтийн газарт бие засах зэргээр зүй зохисгүй үйлдэл гаргасан  ч түүнд ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээлгээгүй талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тэгвэл Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дипломат дугаартай автомашин зам тээврийн осол гаргаж, хэргийн газраас зугтсан хэрэг гарчээ. 

Тодруулбал, энэ оны есдүгээр сарын 09-ний өдөр Бүгд найрамдах Энэтхэг улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны 1505 ДК дугаартай дипломат автомашин зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газраас зугтаасан байна. Уг хэргийг өдгөө хуулийн байгууллагаас шалгаж байгаа аж. 

ВИДЕО:

Сүүлийн үед манай улсад суугаа ЭСЯ-ны дипломат дугаартай машинууд авто осол их гаргаж байгаа нь манай улсын хуулийг үл тоож байгаагийн нэг хэлбэр юм. Гэсэн ч тэдгээр нь дархан эрх ямбаар далайлгаж, ямар нэгэн хуулийн хариуцлага хүлээхгүй байгаа нь олны дургүйцлийг төрүүлж байна. Тиймээс уг асуудалд холбогдох албаныхан энэ мэт асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байгаа юм. 




“FLASH SALE” BSB-д

3 цагийн өмнө