"Тайландад жуулчны визээр нэвтэрч хулгай хийж байгаад Монгол Улсын хоёр иргэн баригдсан бол нэгийг нь хайж байна" гэж мэдээлжээ

"Тайландад жуулчны визээр нэвтэрч хулгай хийж байгаад Монгол Улсын хоёр иргэн баригдсан бол нэгийг нь хайж байна" гэж мэдээлжээ

Монгол Улсын хоёр иргэн Тайландад жуулчны визээр нэвтэрч Бангкок хотод хулгай хийж байгаад баригдсан талаар тус улс хэвлэл даваа гараг /2024.11.11/-т мэдээлжээ. 

Тус мэдээдэлд, Тайланд улсад жуулчны визээр нэвтэрч, Бангкок хотын жуулчдыг онилж, хулгай хийж байсан гадаадын гурван сэжигтний монголын хоёр иргэнийг баривчилж, нэгийг нь эрэн хайж байна.  Тодруулбал, энэ сарын 11 /2024.11.11/-ний өдрийн 01.00 цагийн үед "Тонг Ло" цагдаагийн газрын алба хаагчид жуулчдаас халаасны хулгай хийж байсан монголын иргэн 35 настай н.Содбаяр, 40 настай н.Уянгабаатар нарыг баривчилжээ.

Учир нь энэ сарын 8 /2024.11.08/-ны орой "Сүхумвит Сой" 33/1 хаягт байрлах рестораны үүдэнд түрийвчээ хулгайд алдсан жуулчин эмэгтэй гомдол гаргасан байна. Ингээд цагдаа нар үйл явдлыг бүхэлд нь харуулсан камерын бичлэгийг шалгасан аж. Тус бичлэгт хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван этгээд олон удаа хулгай хийсэн нь илэрсэн байна. Цагдаа нар тус газарт хяналт шалгалт хийсэн бөгөөд сэжигтнүүдийн хоёр нь дахин хулгай хийхээр буцаж ирээд "Сүхумвит"-ын зам дагуу баригджээ. 

Мөрдөн байцаалтын явцад хоёр сэжигтэн Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээсэлж байсан нь тогтоогджээ.

Хоёр сэжигтэн этгээд хамгийн сүүлд хийсэн хулгайн хэргээ хүлээсэн байна. Иймд тэднийг хулгай хийсэн хэргээр буруутгаж байгаа бөгөөд энэ нь 1-7 жилийн хорих ял оноож 20,000-140,000 батын торгууль ногдуулах юм. Мөн тэд хулгайлагдсан эд хөрөнгөө хохирогчдод нөхөн төлөх ёстой. Харин гурав дахь сэжигтэн нв одоо эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд түүнийг мөрдөн байцаагчид илрүүлэхээр ажиллаж байна" гэжээ.

Эх сурвалж: khaosodenglish.com