"Алтны орд худалдана" хэмээн бусдаас их хэмжээний мөнгө авсан хэргээр Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болжээ

"Алтны орд худалдана" хэмээн бусдаас их хэмжээний мөнгө авсан хэргээр Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэхээр болжээ

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 23-ны өдөр “Гацуурт” ХХК-ийн захирал Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамжийг  гаргажээ.

Тодруулбал, “Гацуурт” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.Чинбат нь нэр бүхий иргэдэд алтны орд газрын ашиглалтын тусгай зөвшөөрлийг худалдана хэмээн их хэмжээний мөнгө авсан ч лицензээ өгөөгүй аж. Тиймээс тухайн иргэд нь шүүхэд хандсаны дагуу Л.Чинбатыг шүүхэд албадан ирүүлэх захирамжийг гаргасан гэж эх сурвалж мэдээллээ.