ШУУРХАЙ: Мэсээр зүсүүлж, гэмтэл авсан О.Осоржамаагийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

ШУУРХАЙ: Мэсээр зүсүүлж, гэмтэл авсан О.Осоржамаагийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ

Иргэн О.Осоржамаа нь бусдад хутгалуулж, гэмтэл авсан гэх мэдээлэл өнөөдөр /2024.11.14/ цахим орчинд цацагдсан. 

Тэгвэл бид энэ талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад, арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 07:20 цагийн орчимд БЗД-ийн 19 хорооны нутаг … тоот хаягт бусдад хутгалуулсан хүн байна гэх дуудлага мэдээлэл бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтын явцад О.Э гэгч нь О.О- той архидан согтуурсны улмаас хоорондоо маргалдаж, мэсээр О-н биеийн тодорхой хэсэгт зүсэж гэмтэл учруулсан. Одоогийн байдлаар О-д эмнэлэгийн байгууллагын тусламж үйлчилгээг үзүүлсэн бөгөөд биеийн байдал хэвийн байгаа аж.