Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт өнгөрсөн амралтын өдрүүдэд Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь иргэн “А”-ын эзэмшлийн Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж онхолдуулан, улмаар тээврийн хэрэгслээ орхиж, хэргийн газраас зугтсан хэрэг гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар осол гаргаж, хэргийн газраас зугтсан жолоочийг эрэн хайж, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм. Тэгвэл тухайн ослыг гаргасан жолоочийг цагдаагийн байгууллагаас олж тогтоон, хэргийг шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Toyota Prius-30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь хохирол учруулсан тээврийн хэрэгслийн жолоочийн хохирлыг бүрэн барагдуулж, осол гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрчээ. Улмаар хэргээ хялбаршуулах журмаар шийдвэрлүүлсэн байна. Тодотговол, осол гаргасан тээврийн хэрэгслийн жолоочийг 100 мянган төгрөгөөр торгож, хэргийг шийдвэрлэжээ.