Сэтгүүлч Б.Анхбаяр нарт ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон ч түүнийг суллаагүй байна

Сэтгүүлч Б.Анхбаяр нарт ял оноосон анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх хүчингүй болгосон ч түүнийг суллаагүй байна

Будсын нэр төрд халдсан гэх хэрэгт яллагдагчаар татагдаад байсан сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаяр нарт холбогдох хэргийг шүүх хурал өнгөрсөн есдүгээр сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, сэтгүүлч Л.Баяржаргалд 36 сая төгрөгийн торгох ял, Б.Анхбаярт 1 жилийн хорих ял, 1,3 сая төгрөгийн торгох ял шийтгэсэн билээ. 

Мөн Г.Алтанзаяа 33 сая төгрөгийн торгох ял, Б.Энхбилэгт 1 жил хорих ял, н.Шинэтуяад 1 жилийн хорих ял оноосон байдаг. 

Дээрх хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан байна. Тодруулбал, Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх сэтгүүлч Л.Баяржаргал, Б.Анхбаярт ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх шийдвэрийг гаргажээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар анхан шатны шүүхээс хорих ял сонссон сэтгүүлч Б.Анхбаярт холбогдох хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон ч түүнийг одоогоор Хорих 461 дүгээр ангиас суллаагүй байгаа аж.