Монгол Улсад Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан цагаас хойш шүүгч нартай холбоотой зөрчил буурсан гэдгийг албаныхан тодотгодог.
Тэгвэл Шүүхийн сахилгын хороо өнгөрсөн хугацаанд шүүх хурлын үеэр гар утсаараа ярьж, хууль зөрчсөн зургаан шүүгчид сахилгын шийтгэл оногдуулсан байна.
Тодруулбал, Монгол Улсын шүүхийн тухайн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.34 дэх хэсэг буюу шүүх хуралдааны явцад гар утас хэрэглэх зэрэг хэрэгт хамааралгүй өөр бусад үйл ажиллагаа явуулах заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр нийт 6 шүүгчид сахилгын шийтгэл оногдуулжээ.