ШУУРХАЙ: А.Отгонбаатар зөрчлийн шүүх хуралдаа ирээгүй тул шүүхээс хэргийг буцаажээ

ШУУРХАЙ: А.Отгонбаатар зөрчлийн шүүх хуралдаа ирээгүй тул шүүхээс хэргийг буцаажээ

"Үнэн ба зөв" намын дарга асан А.Отгонбаатар өнгөрсөн есдүгээр сарын 17-ны өдөр /2024.09.17/ Боловсролын сайд П.Наранбаярыг мэдээлэл хийх үеэр түүн рүү өндөг шидэж, эсэргүүцлээ илэрхийлсэн байдаг.

Улмаар А.Отгонбаатарыг Зөрчлийн хуулийн 5.2 дугаар зүйл буюу танхайрах, 5.3 дугаар зүйл буюу хүний биед халдах гэсэн зүйлээр шалгаж байсан юм. Тэгвэл тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж дуусаад тус зөрчлийн хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тус хэргийн шүүх хурал зарлагдсан ч зөрчлийн хэргийн холбогдогч "хуралд ирээгүй" тул А.Отгонбаатар холбогдох хэргийг буцаасан байна.

ВИДЕО: 

Хэргийн талаар эргэн сануулахад, Үнэн ба Зөв намын дарга асан А.Отгонбаатар нь "Багшийг 45 хоногийн курсээр бэлдэж, багш мэргэжлийн үнэлэмжийг унагааж байна" хэмээн эсэргүүцэж, Боловсролын сайд руу өндөг шидэж, биед нь халдсан байдаг. Энэ үеэр Боловсролын сайдын зөвлөх Т.Отгонбаатар нь А.Отгонбаатарын үйлдлийг зогсоох гэж хоёр ч удаа цохиод авсан байдаг. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд ийнхүү танхайрсан үйлдэл нь дүрс бичлэгээр баталгаажсан тул уг үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн бөгөөд П.Наранбаяр сайд гомдол гаргаагүй байдаг юм. Гэсэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагаас шалгадаг зохицуулалттай тул энэ үүргийнхээ дагуу тус хэрэгт шалгалтын ажиллагаа явуулсан эхэлсэн байдаг юм.




Өнөөдөр морь өдөр

21 минутын өмнө