УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарыг бусдаас хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өгөөгүй гэх хэргээр эрэн сурвалжилж байсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ.
Улмаар дээрх нэг бүхий хүмүүст иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байсан юм. Тэгвэл хариуцагч болох "Тавантолгой транс" ХХК-ийн зүгээс хариуцагч компани нь Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг учир хэргийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлэх хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна.
Тиймээс хариуцагчийн гаргасан хүсэлтийг дагуу хууль зүйн туслалцаа авсан хөлсөө өгөөгүй гэх хэрэгт хариуцагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн асан “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, "Тавантолгой транс" ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Дагвадорж нарт холбогдох иргэний хэргийг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх рүү шилжүүлжээ.