Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяа нарыг пүрэв гарагт шүүнэ

Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяа нарыг пүрэв гарагт шүүнэ

Бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж мөнгө завшиж байсан Д.Нарантуяад холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Тодруулбал,Эм, эмийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргаар ажиллаж байсан Д.Нарантуяа нь бусадтай бүлэглэн нэр бүхий компаниас бараа материал авсан мэтээр гэрээ байгуулж, гэрээний төлбөр мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдсон байдаг. Улмаар прокуророос Д.Нарантуяа Ч.Болдбаатар, А.Болор-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн  22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн юм. Тэгвэл тус хэргийг энэ пүрэв гарагт буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэхээр товлосон байна.