Тайланд Улсын нийслэл Бангкок хотод жуулчны визээр нэвтэрч улмаар хулгай хийж байсан гэх гурван монгол иргэний хоёрыг нь өчигдөр баривчилжээ.
Хэргийг тодруулбал, энэ сарын 11-ний өдрийн 01:00 цагийн үед Тайландын Тонг Ло цагдаагийн газрын алба хаагчид халаасны хулгай хийж байсан монгол иргэд болох 35 настай н.Содбаяр, 40 настай н.Уянгабаатар нарыг баривчилжээ.
Камерын бичлэгүүдийг шүүж үзэхэд хулгайн гэмт хэрэг үйлдсэн гурван монгол иргэн олон удаагийн давтамжтай хулгай хийж байсан нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаалтын явцад сэжигтэн хоёр этгээд Тайландад жуулчны визээр нэвтэрч, Пхра Ханонг, Банг Чак дүүрэгт өрөө түрээслэх зэргээр долоо хоног тутам байршлаа өөрчилж байсан нь тогтоогджээ. Одоогийн байдлаар мөрдөн шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байгаа бөгөөд энэ төрлийн гэмт хэрэгт тус улсад 1-7 жилийн хорих ял эсвэл 20,000-140,000 батын торгууль ногдуулдаг байна. Түүнчлэн гурав дахь сэжигтэнг эрэн сурвалжилж байгаа бөгөөд мөрдөн байцаагчид тэднийг илрүүлэхээр ажиллаж байна.
Эх сурвалж: Khaosed English news