"Монголын уул уурхайн салбарт саад учруулсан үймээнийг санхүүжүүлсэн этгээдүүдийг шалгуулж, хариуцлага тооцуулна" гэж "Халзан бүргэтэй"-н төслийн баг мэдэгдлээ

"Монголын уул уурхайн салбарт саад учруулсан үймээнийг санхүүжүүлсэн этгээдүүдийг шалгуулж, хариуцлага тооцуулна" гэж "Халзан бүргэтэй"-н төслийн баг мэдэгдлээ

Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг "Монголиан Нэшнл рийр ийрт корп” ХХК эзэмшиж байна. "Халзан бүргэдэй" бол газрын ховор элементийн орд юм.

Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа.

Гэвч Ховд аймгийн Мянгад сумын нутгийн зарим иргэд, малчид нийлж “Халзан бүргэтэй орд”-н үйл ажиллагааг эсэргүүцэж, улмаар ажилчдын биед нь халдаж, кэмпийг нь буулгасан үйл явдал болоод буй. Тэгвэл энэхүү үйл явдалтай холбогдуулж "Халзан бүргэтэй"-н төслийн багаас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлдээ, "Халзан бүргэтэй" газрын ховор элементийн төслийн талбайд арваннэгдүгээр сарын 6, 7-ны өдрүүдэд нэр бүхий иргэд, ТББ-уудын зохион байгуулсан зөрчилдөөн, иргэдийг турхирсан үймээнтэй холбоотой дараах мэдэгдлийг гаргаж байна гэжээ.

Үүнд:

  1. Үймээний үеэр гэмтэж, бэртсэн нийт 66 ажилтан, тэдний ар гэрийнхнээс уучлалт хүсэх,
  2. "Халзан бүргэтэй" төслийн талбайд болсон үйл явдал нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын эсрэг зориуд турхирсан, өндөр хэмжээний зохион байгуулалттай, Монголын уул уурхайн салбарт саад учруулах гэсэн зорилго бүхий үймэн байсан тул зохион байгуулж, санхүүжүүлсэн байж болзошгүй этгээдүүд, ТББ-уудыг хуулийн байгууллагад шалгуулж, хариуцлага тооцуулах,
  3. "Халзан бүргэтэй" орд нь хууль тогтоомж, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгааг үүгээр мэдэгдье гэжээ.