22-ын товчооны орчимд 4-5 машин мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гаргажээ

22-ын товчооны орчимд 4-5 машин мөргөлдөж, зам тээврийн ноцтой осол гаргажээ

Зам тээврийн ослын тоон мэдээлэл жил ирэх тусам өссөөр байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хорооноос гаргасан тоон мэдээгээр 2022 онд 24121 зам тээврийн осол гарч байсан бол 2023 онд энэ тоо 25235 болж өсчээ. 

Түүнчлэн өнөөдөр буюу аравдугаар сарын 11-ний өдөр 22-ын товчоо орчимд 4-5 суудлын автомашин мөргөлдсөн томоохон осол гарчээ. Тодруулбал, ачааны машинтай суудлын автомашин мөргөлдөж, улмаар 4-5 машиныг хамарсан томоохон зам тээврийн осол гарсан байна. Бид энэ талаар дэлгэрэнгүйг эргэн мэдээлэх болно. Иргэд, олон нийт замын хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг анхааруулья.